Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгени“ цогцолбор сургууль охидод зориулан үнэгүй ариун цэврийн хэрэглэл байршуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэйг онцолсон. Тэрбээр жиргээндээ “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв хэмээн үзсэн юм.

Тэгвэл Ерөнхий боловсролын "Монгени" цогцолбор сургууль охидод зориулан үнэгүй ариун цэврийн хэрэглэл байршуулжээ. Бусад албан байгууллага энэ мэт тухайн соёлыг төлөвшүүлж чадвал бүх зүйлийг хуулиар зохицуулах гэсэн бодлоос зайлсхийж болох талтай.

С.Сувдансондор

Энэ жилийн мөсний баярт 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин оролцжээ
Энэ жилийн мөсний баярт 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин оролцжээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.