Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

22 байршилд авто зам, замын байгууламж барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын хөрөнгө оруулалт, төлөвлөгөө нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Тэгвэл хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

  1. Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

  1. Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

  1. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

  1. Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

  1. Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

  1. Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

  1. Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам
  1. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

  1. Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

  1. Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

  1. Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

  1. Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

  1. Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

  1. Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

  1. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

  1. Эрдэнийн төгөл хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

  1. Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

  1. Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

  1. Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

  1. Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

  1. Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

  1. Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

Л.Ану-Үжин: Буруу рультай машиныг хязгаарласнаар түгжрэл буурахгүй ч ОСОЛ буурна
Л.Ану-Үжин: Буруу рультай машиныг хязгаарласнаар түгжрэл буурахгүй ч ОСОЛ буурна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.