Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгрөгийн юаньтай харьцах ханш 7.80 төгрөгөөр сулрав

Огноо
Унших
0 минут 43 секунд

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш нэгдүгээр сард 2849.36 төгрөг байв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.46 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.39 төгрөгөөр суларчээ.

Мөн сард төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 448.31 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.80, өмнөх сараас 0.93 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш нэгдүгээр сард 37.30 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.05, өмнөх сарынхаас 1.32 төгрөгөөр чангарсан байна.

“Хориг бүрэн цуцлагдаагүй ч хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна“
“Хориг бүрэн цуцлагдаагүй ч хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна“
 
Ц.Шаравжамцын шар хүүгийн дараачийн зогсоол NBA
Ц.Шаравжамцын шар хүүгийн дараачийн зогсоол NBA
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.