Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хориг бүрэн цуцлагдаагүй ч хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан. Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг .Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН Цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” хэмээн хэллээ.

Хурлын төгсгөлд Замын-Үүдээс бусад автозамын боомтын тээврийн талаар мэдээлэл өглөө. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат “Ханги хилийн боомтоор 50-60 тээврийн хэрэгслээр 100 гаруй чингэлэг нүүрс, Гашуунсухайт автозамын боомтоор 100 орчим тээврийн хэрэгсэл нүүрс, 32 зэсийн баяжмал импортлож байна. Харин Булган боомтоор өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл нүүрс экспортлодог” гэв.

“Замын-Үүд Эрээний боомтоор өдөрт дунджаар 60-70 чингэлэг оруулж байна“
“Замын-Үүд Эрээний боомтоор өдөрт дунджаар 60-70 чингэлэг оруулж байна“
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.