Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш мөнгөний бодлогын хүү 6 хувиар чангарчээ

Огноо
Унших
1 минут 7 секунд

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр 2022 он гарснаас хойш мөнгөний бодлогыг 6 хувиар чангаруулсан байна.

Тухайлбал,

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэсэн,

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд тус тус хүргэжээ.

ТАНИЛЦ: УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
ТАНИЛЦ: УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.