Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настнуудын цахим элсэлт өнөөдөр зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл явагдаж өчигдөр дууссан. Тэгвэл цахим элсэлт өнөөдөр /2022.02.25/-ны 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэсэн юм.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

НЗДТГ: Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна
НЗДТГ: Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна
 
ЗГ: Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналтын дүнг хэлэлцэж байна
ЗГ: Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналтын дүнг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.