Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

May be an image of 8 people, people sitting and people standing“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр /2022.02.24/ боллоо. Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг өсгөх, иргэдийн амьдрах таатай, эко орчин бүрдүүлэх гэхчлэн олон талын зорилго, зорилтыг багтаажээ. Төслийн хүрээнд нэн түрүүнд Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулахаар болжээ.

Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм. Нийтдээ 160 га талбайг эзэлсэн уг паркт жилдээ 8.3 сая арьс шир, 22 мянган тонн ноос, найман мянган тонн ноолуур боловсруулж, 10 мянган ажлын байр бий болгохын дээр хоногт 20 мянган тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар тооцож буй. 2014-2017 онд паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зургуудыг хийсэн байна.

Хуралдаанаар үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүдийг байгуулан, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.