Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Хуаншань ууланд түгжрэл үүсчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 9 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Хятадын Хуашань ууланд олон мянган хүн цугларчээ.
  • Хуанашь уулын үзэсгэлэнт газрыг үнэгүй болгожээ.
  • Гэвч тус асуудлаас үүдэн шийдвэрийг цуцлажээ.

Хятадын аялал жуулчлалын бүс болох Хуаншань буюу Шар ууланд дөрөвдүгээр сарын 4-ний бямба гарагт олон мянган хүн нэгэн зэрэг цугласны улмаас түгжрэл үүссэн байна. 

Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвараас сэргийлж хоорондоо зай барихыг хүмүүст анхааруулсан ч үл тоон нэг газар олноороо цуглажээ. 

Гэвч 20 мянган хүн нэг дор цугласан тул уг байгалийн үзэсгэлэнт газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан байна.  Нийгмийн сүлжээнд тархсан уг зургуудад амны хаалт зүүсэн жуулчид нэг дороо түгжирч саатсан дүр зураг харагдаж буй.Хуаншань уулын үзэсгэлэнт газрыг хоёрдугаар сарын 21-ний өдөр нээсэн бөгөөд үүнээс өмнө коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлж түр хугацаанд хаасан байв:Одоогоор Хятадын Цагаан хэрэм, Сихү нуур, Шавар армийг жуулчдад зориулан нээсэн бол Хориотой хот, Шанхайн Диснейлэнд хаалттай хэвээр байна. 

 Дэвсгэр мэдээлэл: Хятадын зүүн хэсэгт оршдог Аньхуй мужийн засаг захиргаа жуулчдыг татахын тулд  дөрөвдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд байгалийн үзэсгэлэнт тогтоцтой 29 газар руу үнэгүй нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг аялал жуулчлалын салбарт ажилладаг иргэд болон байгууллагуудыг дэмжих зорилгоор гаргасан байна

                                                                                                                                                                                                                                                                                                         Эх сурвалж:CNN 

 

“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна
“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.