Коронавирусийн тоо баримтыг өдөр бүр зарлаж эхэлсэн нэгдүгээр сараас хойш Хятадад анх удаагаа өчигдөр ганц ч эндэгдэл бүртгэгдээгүй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 32 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад орнуудаас ирсэн хүмүүсээс илэрчээ. Өмнөх өдөр нь илэрсэн шинэ халдварын тоо 39 байсан юм.
Өнөөдрийн байдлаар Хятадын эх газарт коронавирусийн халдварын нийт 81,740 тохиолдол бүртгэгдэж, 3,331 өвчтөн нас баржээ.
Коронавирусийн тархалтын анхны төв болж байсан Ухань хот маргаашаас буюу Лхагва гарагаас эхлэн нээлттэй болж, оршин суугчид нь хотоос гарч явах боломжтой болно.
Тус хот нэгдүгээр сарын сүүлээс хойш гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан юм.
Эх сурвалж: BBC