Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мароккод амны хаалт зүүгээгүй иргэдийг гурван сар хүртэлх хугацаагаар хорино

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Марокко улс өнөөдрөөс иргэддээ амны хаалт заавал зүүхийг үүрэг болгосон байна.
  • Хэрэв амны хаалт зүүгээгүй бол гурван сар хүртэлх хугацаагаар хорино гэжээ.
  • Тус улсын амны хаалт үйлдвэрлэлт ирэх долоо хоногт 6 саяд хүрэх аж.

Умард Африкийн Марокко улсын иргэд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх “үүрэгтэй” болжээ. Засгийн газраас үүргээ биелүүлээгүй иргэнийг гурван сар хүртэлх хугацаагаар хорих, 300 дирхамаар (350 мянган төгрөг) торгох шийтгэл оногдуулах юм байна. 

Марокко улсын амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал өдөрт 3.3 сая ширхэг байгаа бол дараа долоо хоногт 6 саяд хүрэхийг тус улсын аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна. Түүнслэн амны хаалтыг тус улсын засгийн газар ширхгийг нь $0.08 орчим үнээр борлуулж эхэлжээ.

Дэвсгэр мэдээлэл: Нэг сарын хөл хорионы дэглэм зарлагдаад байгаа Мароккод өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,120 тохиолдол бүртгэгдэж, 80 өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: Moroccoworldnews 

Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.