Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Ардчилсан нам байгуулагдаж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд: "Ардчилсан Монгол Улсын нийт иргэд, эрхэм журмын нөхөд та бүхэндээ Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, үзэл бодол үйл хэргээрээ эвлэлдэн нэгдэх түүчээ болсон Ардчилсан нам өдгөө 30 нас хүрч, хүнээр бол эрийн цээнд хүрчээ. Эр бяр нь жагсч, эрдэм оюун нь төлөвшсөн шинэ цагийн улс төрийн хүчин болон хөгжиж буй Ардчилсан намын гишүүд дэмжигчид та бүхэндээ энэ сайхан ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.