Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлж авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулав.

Улсын хэмжээнд 47553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргав.

Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336 албан тушаалтан мэдүүлгээ хугацаанд нь шинэчлэн мэдүүлжээ. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо өссөн нь 2021 оны сүүлчээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд гаргаж байгаа нь албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж байгааг илэрхийлж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Нэг дусал цусаар хорт хавдар болон бусад өвчнийг илрүүлдэг аппарат нэвтэрлээ
Нэг дусал цусаар хорт хавдар болон бусад өвчнийг илрүүлдэг аппарат нэвтэрлээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.