Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 50258 албан тушаалтан ХАСХОМ бүртгүүлжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт 127 байгууллагын 50258 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргасан байна. Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнуудаас 1 хүн буюу АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нэр бүхий мэдүүлэг гаргагч хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй аж.

Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээ нэгтгэх ажил 2024 оны 2 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэдгийг АТГ-аас мэдээллээ.

ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
 
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.