Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 292 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 134 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Мөн тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
"Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 36 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа" гэж АТГ-аас мэдээллээ.