Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хил холболтын цэгүүдийг тохирсон нь экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц хэмжээний шийдэл болно“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-БНХАУ-ын хийсэн айлчлалын талаар?

-Цар тахлын амаргүй цаг үед Токио-2020 зуны олимпт гурав дахь хөршөө дэмжиж оролцсон. Мөн бидний мөнхийн хоёр хөрш БНХАУ-д Бээжин-2022 өвлийн олимпын наадам болж байна. Мөнхийн хөрш орноо дэмжиж мөн цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж оролцсон. Энэ бол ажлын айлчлаын түвшинд хамаатах айлчлал. Хоёр жилийн турш хил хаалттай байсан учир хоёр улсын хувьд ярилцах асуудал их байсан. Энэ тал дээр холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан. Иж бүрэн стратегийн түншлэлийг улам өргөжүүлж, жишиг харилцаа болгох тал дээр томоохон асуудлуудыг ярилцлаа.

Хил хязгаартай холбоотой асуудлуудыг бусад бүх улс ярилцсан хэрэг болсон. Учир нь хил хаалттай байгаагаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж, үнэ өсөж байгаа нь зөвхөн манай улс гэлтгүй бусад бүх улс оронд асуудал болж байгааг очсон төрийн албан тушаалтнууд хэлж байгаа. Хамгийн чухал нь, цаашид иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар ярилцах боломж гарсан.

Хил холболтын цэгүүдийг тохирсонд сэтгэл хангалуун байна. Энэ бол Оюутолгойн далд бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж чадсантай дүйцэхүйц хэмжээний манай улсын экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц хэмжээний шийдэл болно

Л.Оюун-Эрдэнэ: Амны хаалт зүүж, зай барихаас бусад хязгаарлалтыг цуцаллаа
Л.Оюун-Эрдэнэ: Амны хаалт зүүж, зай барихаас бусад хязгаарлалтыг цуцаллаа
 
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.