Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БҮТ: ЭЕШ-ыг 6 болон 12 дугаар сард зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

No description available.2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны өнөөдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Энэ жилийн ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат "Энэ жилээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг байхаар дүрэм, журамдаа өөрчлөлт оруулсан. Ингэхдээ эхний шалгалтыг зургадугаар сарын 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтаа авах бол 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орж байна. Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх үйл ажиллагаа үүнтэй уялдаж явагдана гэсэн үг. Их, дээд сургуулиуд өвлийн элсэлт гэж авдаг болно.

Төлөвлөгөөгөөр 12 дугаар сард зохион байгуулагдах шалгалтад 6 дугаар сард өгсөн шалгалтын оноондоо сэтгэл хангалуун бус оноогоо ахиулах сонирхолтой, орж чадаагүй болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч орох боломж нь нээлттэй" гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.