Швед улсад зохион байгуулсан Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадорж 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг монголын цорын ганц тамирчин юм. Түүний хувьд 2018-2019 онд ахмадын ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байсан юм. Ийнхүү түүний амжилт дахин үргэлжилсээр байна.