Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нарантуул“ захын орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд


 

Хөл хорио тогтоогоогүй, олон хүн зорчиж байгаа газруудын нэг бол Нарантуул зах. Өвчин улам нууцлаг байдалд шилжиж байгаа учраас захын удирдлагууд үйл  ажиллагаандаа зарим  өөрчлөлтийг хийсэн байна. Тухайлбал, зах руу орж гарах хаалгыг тусгаарласан. Орохдоо халуунаа үзүүлж, гараа ариутгах шаардлагыг тавьсан байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр ААН-үүд шаардлагатай арга хэмжээг аван, дор бүрнээ хариуцлага хүлээн ажиллаж байгаа. Манай улсын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар бол “Нарантуул” олон улсын худалдааны төв юм. Тус байгууллагаас мэргэжилтнүүдийн өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Ингэхдээ алсын зайнаас халуун хэмжигч багажаар халууныг үзэх, гарыг нь ариутгах, амны хаалтыг заавал зүүлгэх, автомашиныг халдваргүйжүүлэн, ариутгах зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авч байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төв үйлчлүүлэгч болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч иргэдийг хөдөлгөөний давхцалгүй орох, гарах гарц бүхий хяналтын шугамаар нэвтрүүлж эхэлжээ. Үүнээс гадна бага насны хүүхэдтэй хамт явж байгаа түрээслэгч, үйлчлүүлэгчдийг худалдааны төв рүү нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэлээ. Мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тогтмол хийж байгаа ба одоогийн байдлаар давхардсан тоогоор нийт 345 мянган метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

Энэ оны хамгийн том тэргэл сар маргааш мандана
Энэ оны хамгийн том тэргэл сар маргааш мандана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.