Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮАГ: МАН, АН, МАХН намуудын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэнгүЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Үндэсний аудитын газраас нам эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж дууссан талаар мэдээлэл хийлээ. Мөрийн хөтөлбөр өгсөн намуудаас 7 намын мөрийн хөтөлбөр хуульц нийцэж 20 нам эвслийн 12 мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй буцаагджээ. 

 Монгол Улсын үндэсний аудиторын орлогч О.Тэнгис:

Үндэсний аудит газар сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах чиг үүргийг хуулиар хүлээсэн. Монгол улсад бүртгэлтэй 35 улс төрийн нам байдгаас 27 нам мөрийн хөтөлбөрөө 3-р сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлсэн. Эдгээрээс 12 нам 4 эвсэл нэгдэж байгаа бол, 15 нам нь дангаараа бие дааж оролцож байна. Мөрийн хөтөлбөрүүдийг хүлээж авснаас хойш хяналт шалгалтыг хийж дууслаа.

Нийт 19 мөрийн хөтөлбөр ирсэнээс 7 намын мөрийн хөтөлбөр хуульд нийцлээ.Үлдсэн 12 мөрийн хөтөлбөр буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн буцаагдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.9-д зааснаар үндэсний аудитын газраас тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг  шаардлага хангаагүй гэж буцаасан тохиолдолд засуулах боломж байгаа. Календарын тав хоногт шаардлага хангаагүй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засаж дахин дүгнэлт гаргуулах боломжтой.

Шаардлага хангаагүй нам эвслийн мөрийн хөтөлбөрүүдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-д заасан "Улс орны төсвийн орлогыг хандивлахгүй байх, мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй үйлчилгээг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг, хувь болгон хуваарилахгүй байх " гэх зэрэг гэх зэрэг хууль зөрчсөн заалтууд тусгагдсан байсан.

Мөрийн хөтөлбөр нь шаардлага хангасан 7 улс төрийн нам: 

  1. Зон олны нам
  2. Хөгжлийн хөтөлбөр нам
  3. Дэлхийн монголчуудын нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний нам
  7. Ард түмний олонхын засаглал нам

 

Австралид буй Монгол иргэдийн анхааралд
Австралид буй Монгол иргэдийн анхааралд
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.