Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ганболд: МУ-ын эдийн засгийг Хаан банк тэргүүтэй банкууд жинхэнэ дампууралд оруулж байна

Огноо
Унших
1 минут 18 секунд

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Олон улсын индексээр Монгол Улс хамгийн өндөр авлигалтай улсаар шалгарчихлаа. Хараат бус шүүх алдагдсанаараа 100 гаруй байранд явж байна. 2015 оны дүн шинжилгээ нь гарчихаад байхад хууль хяналтын байгууллага яагаад ажлаа хийдэггүй юм. Хөгжлийн банкнаас зээл авсан эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн тавиулууд нь ажилладаг болохоор тэр шүү дээ.

Л.Энх-Амгалан гишүүний тайлан дээр бондлын мөнгө хоёрхон банкан дээр төвлөрдөг гэж дурдагдлаа. Илт байгаа хулгай дээрмийг илрүүлдэггүй нь сонин. Монгол банк нь дипломат байдлаар хандаж байна. Шуудхан хэлэхэд, Монгол банк Голомт банк, ХХБ хоёрын охин компанийн үүргийг гүйцэтгэдэг. Монгол Улсын эдийн засгийг Хаан банк тэргүүтэй банкууд жинхэнэ дампууралд оруулж байна" гэв.

Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон намын гишүүнийг сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй
Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон намын гишүүнийг сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.