Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон намын гишүүнийг сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

No description available.Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн биеэр оролцож байгаа. Хэлэлцүүлгийн үеэр тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг боломжийг нээлттэй болгосон. Улс төрийн хариуцлага хүлээлгэвэл дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж хаагдах нөхцөл бүрдэнэ.

Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг бодох ёстой. Улс төрийн зорилгоор хэрэг үүсгэж, улс төрд орох боломжийг хааж болохгүй учраас түдгэлзүүлэх алхмыг авна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд тэдгээр хүмүүсийг сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Намаас дэмжлэг авч, улс төрийн албан тушаал хашихгүй.

Үүний дүнд, улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах үйл ажиллагааг бодитой ажил хийх шаардлага үүсэж байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөн дээрээ төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихаад бусад намуудыг оролцуулдаггүй, боломжийгнь хаадаг. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно" гэв.

Г.Дөлгөөн: Шалгалтаар Хөгжлийн банк валютын ханшийн доголдолд орсон зөрчил илэрч байсан
Г.Дөлгөөн: Шалгалтаар Хөгжлийн банк валютын ханшийн доголдолд орсон зөрчил илэрч байсан
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.