Сүхбаатарын талбайн урд талд байрлах ”Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулах ажил эхлээд байгаа билээ. Уг ажлыг Нийслэлийн хот тохижилтын газраас гүйцэтгэж байгаа юм.
Дээрх асуудалтай холбоотойгоор “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан дараах постыг оруулж, саналаа илэрхийлжээ.
Харин дээрх саналыг хүлээн авч буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр "Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан дорнод ХХК компанийн захирал, их хотын иргэн Т.Ганболд танд баярлалаа.
Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя" гэжээ.