Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Замын-Үүдийн нөхцөл байдлыг хэвийн болгох чиглэлд ямар арга хэмжээ авах талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Солбилцлын цэгийн хувьд Замын-Үүд Эрээний тал дээр шийдэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ терминал, бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд эхэлсэн. Сүүлийн 14 хоногийн хугацаанд хилийн 0 цэг дээрээс ачаа бараага солилцож байгаа. Энэ тал дээр манай талаас гаргаж буй хүчин чармайлтыг БНХАУ үнэлж байна. Бид өөрсдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиад явбал гаргалт нэмэгдэнэ гэх ойлголт авсан. Гашуунсухайтын боомтоор өдөрт 100-150 тээврийн хэрэгсэл гарч байгаа. Үүнийг нэмэгдүүлэх чиглэлд Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмээ чангатгах шаардлагыг тавьж байна" гэлээ.
“Боомтуудынхаа халдвар хамгааллын дэглэмийг чангатгах шаардлагыг Хятадын тал тавьж байгаа“
Огноо
Унших
1 минут 4 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.