ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн баталсан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хийн хоолойны хувьд манай улсаар транзит явж өнгөрнө. Нийлүүлэгч нь ОХУ бол хүлээж авах хэрэглэгч нь БНХАУ. Хоёр талын сонирхол энэ асуудлаар нэгдмэл байх ёстой. Манай улс транзитаар нэвтрэн өнгөрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Манай улсаар дамжин өнгөрөх ТЭЗҮ бэлэн болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын талд хандан "Бид Монголоор дамжуулан нийлүүлэлтээ хийх болно" хэмээн мэдэгдсэн байгааг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан" гэв.