Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцлоо. УИХ-ын даргын захирамжийнн дагуу  өмнө нь хуралдааны А танхимыг "Эзэн Чингис хаан" танхим, Б танхимыг "Жанжин Д.Сүхбаатар" танхим хэмээн нэрлэдэг байсан бол хаврын чуулганаас эхлээд чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг "Их хуралдай" танхим, хуралдааны Г танхимыг "Их засаг" танхим, хуралдааны В танхимыг "Үндсэн хууль" танхим тус тус гэж нэрлэхээр болжээ. Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд эдгээр таван танхимаас нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож байх юм. Мөн Байнгын, дэд, түр хорооны хуралдаан, нээлттэй сонсгол, хэлэлцүүлгүүд дөрвөн танхимд хуваарийн дагуу болно.

Хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүрэлцэн ирсэн бол Үндсэн хуулийн цэцийн дарга болоод УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцов. 

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байгааг онцлов.

Дундговь аймгийн гал унтраах машинд камер суурилууллаа
Дундговь аймгийн гал унтраах машинд камер суурилууллаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.