Нью-Йорк дахь цагаан сүүлт буганаас омикрон хувилбар илэрсэн нь АНУ-д 30 сая тоо толгойтой уг амьтан коронавирусийн давалгаанд өртөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн талаар тэргүүлэх судлаач мягмар гарагт мэдэгдэв.
Нью-Йоркийн Стейтен арал дээрх 131 бугын цус, хамрын арчдаснаас авсан дээжээс бараг 15 хувь нь вирусийн эсрэг биетэй болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнд эдгээр амьтад урьд өмнө нь коронавирусийн халдвартай байсан бөгөөд шинэ хувилбараар дахин халдвар авах эрсдэлтэй байгаа талаар Пенсильвани мужийн их сургуулийн эрдэмтэд тэргүүтэй судлаачид мэдэгдсэн байна.
Коронавирусийн мутацилагдсан хувилбар хүнээс амьтанд, амьтнаас хүнд эргэн халдварлах эрсдэлтэй байгаа хувилбараас хувилбар шилжин мутацилагдсаар байгаа талаар Пенсильвани мужийн мал эмнэлгийн микробиологич Суреш Кучипуди сануулжээ.
Эх сурвалж: Nytimes