Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкчуудын дунд Ковид-19 вирусний эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Өнгөрсөн ням гарагт Франц, Испани, Италид нас баралтын тоо буурсан байна. Тухайлбал: Францад 357, Италид 525, Испанид 677 нас баралт бүртгэгдсэн  нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ. Итали улсын хувьд тухайн улсын иргэнийг хамгаалах газраас мэдээлэлснээр 525 нас баралт бүртгэгдсэн нь 3 сарын 19-ны өдрөөс хойш хамгийн бага тохиолдол болж байна. мөн эрчимт эмчилгээнд орох хүмүүсийн тоо бага зэрэг буурч байна гэж мэдээлжээ. ОХУ-ын хувьд шинэ халдварын тоо  өнгөрсөн хоногт 658-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 58389 болсон байна. Өвчтөнүүдийн талаас илүү хувийг 45-аас доош насныхан эзэлж байна. Мөн ОХУ-ын Буриад, Эрхүү мужуудад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгджээ.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн газраас Амеракчуудын дунд Ковид-19 вирусний эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхлэх талаар шийдвэр гаргасан байна.

Халдвар авсан хүний биед эсрэг биет үүссэн байх магадлалтай учир уг шинжилгээг хийснээр халдвар авсан хэрнээ өвчлөөгүй тохиолдол хэр их байгааг, улсын хэмжээнд хэр тархалттай байгааг мэдэх боломжтой юм. Мөн амны хаалт гэртээ хэрхэн хийх зөвлөмжийг гаргаж иргэддээ хүргүүлээд байгаа юм.

Хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэв
Хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэв
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга