Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Төв аймгийн Эрдэнэ сумын 3 баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны хилийн зааг Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч, нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг цурманд оруулаад байна. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тиймээс Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас иргэдэд ой хээрийн газар явахдаа татсан тамхины ишээ унтраахгүй эл үлдээх, шил лааз болон хог хаягдлаа хаяхгүй байхыг анхаарууллаа.
Нийт нутгаар цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэн, ААН байгууллагуудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.
Таны тамхи асаасан ганц ширхэг чүдэнз, татсан тамхины иш, хөдөө хээр явахдаа гал түлж үлдээсэн нурам, автомашины тань яндангаас гарч буй оч эх орон байгаль дэлхийг гал түймрийн аюулд оруулж болзошгүй тул цаг ямагт сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Хэрэв санаатай болон санамсаргүй байдлаар ил задгай гал түймэр гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэж, торгууль ногдуулахыг анхааруулъя
Эх сурвалж: Байгаль орчин аялал жуулчлалын яам