Нью-Йорк хотын эмнэлгүүд тоног төхөөрөмжийн дутагдалд ороод байна. Зургийн эх сурвалж: BBC
Түлхүүр мэдээлэл:
- АНУ-ын зөвхөн Нью-Йорк мужид бүртгэгдсэн тохиолдол нь Итали улс даяарх халдварын тоотой тэнцээд байна.
- Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт нөхцөл байдал улам хүндэрч, нас баралт нэмэгдэх хандлагатай байгааг мэдэгджээ.
- Тэрээр цэрэг, эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай мужууд руу тусламжаар илгээхээр болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ магадгүй ирэх долоо хоногт манай улсад хамгийн хүнд үе тохиох болно гэдгийг хэлээд, “олон тооны үхэлд” сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. Мөн тэрээр Ковид-19-тэй тэмцэхэд мужуудаа дэмжихийн тулд асар их тооны цэрэг, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хүмүүсийг илгээх болно гэсэн байна. Тэрээр энэ хүрээнд Цэргийн албан хаагчдад удахгүй үүрэг даалгавар өгөхөө мэдэгдэж, 1000 цэргийн албан хаагчийг Нью-Йорк хотод байршуулахаар ажиллаж байгаагаа аж.
Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын амны хаалт үйлдвэрлэгч 3M компанид маш сэтгэл дундуур байгаагаа хэлээд “бусдад зарахын оронд өөрийн улсын иргэдээ анхаарч үзэх хэрэгтэй" гэжээ. Тиймдээ ч тус компанийг экспорт хийхийг Цагаан ордон хориглоод байгаа юм.
Үүний сацуу Дональд Трамп Франц улсын Хятадаас захиалсан амны хаалтыг замаас нь булааж, "орчин үеийн далайн дээрэм" үйлдсэн гэсэн буруутгалыг няцаажээ.
Нью-Йорк мужид нэг өдөрт 3500 хүн нас барсан нь дээд үзүүлэлт болов
АНУ-ын Нью-Йорк мужид өчигдөр /бямба гаригт/ 630 гаруй хүн нас барж нийтдээ 3565 хүн коронавирусний улмаас амиа алдсан нь дээд үзүүлэлт болоод байна.
Тэгвэл тус мужийн ихэнх халдварын тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгджээ. Тодруулбал, тус мужид батлагдсан 113,074 Ковид-19 халдварын тохиолдлын 63,036 нь Нью-Йорк хотод гарсан байна. Мөн одоо зөвхөн тус мужид бүртгэгдсэн 113,000 гаруй тохиолдол нь Итали улс даяарх бүх тохиолдолтой тэнцэхээр өндөр үзүүлэлт юм.
Нью-Йорк хотын дарга Эндрю Куомо хэлэхдээ:
“Ирэх 4-14 хоногт халдвар дээд цэгтээ хүрнэ. Түүнтэй зэрэгцэн миний бие ч мөн дээд зэргээр халдварын эсрэг тэмцэх болно” гэжээ.
Мөн тэрээр Нью-Йорк мужид ашиглах илүү олон тооны уушгины аппарат хэрэгтэй байгааг хэлэхийн сацуу Хятад улс 1000 уушги орлуулагч аппарат тусламжаар илгээж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ Манхэттенд 2500 ортой "Жавиц" эмнэлгийг Холбооны засгийн газар тохижуулан, ашиглалтад оруулсныг тэрээр хэлсэн юм.
Энэ хүрээнд Нью-Йорк хотын дарга өөрийн хотын 8 сая эрүүл мэндийн ажилтныг уг сайн дурын ажилд нэгдэхийг хүссэн байна. Харин тус эмнэлэгт ажиллах сайн дурын 85,000 хүн бүртгүүлсний дөрөвний нэг нь өөр мужийн иргэд юм байна.
Эх сурвалж: BBC