Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хорионы үеийн Хөгжилтэй явдлууд

Ангилал
Social pop
Огноо
Унших
7 минут 47 секунд

Коронавирусний тархалтын улмаас олон улсад хөл хорио тогтоож, хүмүүсийг гэрээсээ гарахыг хязгаарлаад байгаа билээ. Харин манай орны хувьд гэрээсээ гарахыг хязгаарлаагүй ч бусад олон төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарлан хүмүүсийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөөд байгаа юм. Тэгвэл энэ хорио цээрийн үеэр монголчуудад тохиолдсон хүндхэн, хөгтэй, хөгжилтэй явдлуудаас түүвэрлэн хүргэж байна.

  • Сая банк руу орж явтал үүдэнд нь нэг согтуу бололтой ах “ахдаа маскаа түр өгөөч, орж мөнгө авчихаад л буцаагаад өгье” гэнээ.
  • Мөөгтэй хоол идэхгүй гээд уйлж байна гэдгийг сонссон чинь нэг зүйл санаанд орчихлоо. Хуучин үерхдэг байсан охин маань үнэхэээр амтгүй хоол хийдэг байлаа, бурхан минь бараг л хийхгүй байсан нь хамаагүй дээр байдаг байлаа. Би бүүр ажлаасаа сүүлийн цаг чөлөө аваад түрүүлж очоод хоол хийхгүй л бол хөөрхий минь хоол хийх үнэхээр сонирхолтой би тэгээд их сайхан сэтгэлтэй, сайн хүн болохоор боль, битгий хоол хий гээд шууд хэлчхэж чадахгүй хийсэн хоолыг нь идэхдээ бараг л мөөгтэй хоол идэж байгаа юм шиг л уйлаад нөгөөх маань миний сэтгэлийг хөдөлгөлөө гэж бодоод баярлаад, тийм нэг цайлган охин байж билээ.
  • 90 нас шүргэж байгаа өвөө маань гандагийн үрлийг хэд хоног захив. Гандан орсон ч олж чадсангүй. Хүслийг нь биелүүлж нөгөө үрлийг чихрээр орлуулан аваачиж өгөв өө. Бөөн баяр хавь ойрынхоо хүмүүст мөнхийн ус тарааж байгаа юм шиг л нандигнан өгч байна. Бас болоогүй. Энэ үрэл чинь том жижиг юм байна гээд өөрөө жижгийг нь хүүхдүүдэдээ томыг нь өгч байна шүү.
  • Замаа жаахан түгжрүүлмээр байна. Эргэх уулзвараа бодож амжаагүй байтал дараагийн уулзвар ирчихээд байна.
  • Энэ хөл хорионы үеэр жинхэнэ л гэр орныхоо хүмүүстэй танилцаж авч байнадоо. Өнөөдөр өглөө  манай хүү 2р ангийн хичээл үзээд сууж байна. Би ч дотроо гайхаад саяхан л 1-р ангид орсондоо сонин юмдаа гэж бодонгоо. Хүүхдээ 2р ангид орсныг нь ч мэдэхгүй мартчихдаг муу эцэг юмдаа гэж дотроо бодож хүүгээ харж өрөвдөөд эхнэрээсээ санаа зовж өөрийгөө нэг өрөвдөөд нүднээс нулимс цийлэгнээд явчихваа. Тэгээд сайн эцэг болж хүүтэйгээ тулж ажиллах санаатай хажууд нь сууж миний хүү хичээлээ хийж байгаа юмуу ойлгохгүй юм байнуу гэсэн чинь үгүй хүүхэлдэй гархыг хүлээжийн гэж авдагын гайхаад өрөөнд нь ороод дэвтрийг нь харсан чинь нээрээл 1р анги юм байнаа. Инээд ч хүрэх шиг санаа ч зовох шиг хаха
  • Машинаа холдуулаад өгөөч гээд залгасан чинь хорио цээртэй байхад хаачих гээд байгаан гээд утсаа тасалцан.
  • Би 6настай дүүгээсээ асуулаа л даа

    -Танай багш чинь хэн юм гэсэн чинь

    -ТВ25 гэж үү . Багшаа ч одоо бараг мэдэхгүй ганц багш нь ТВ25 гэсээн.

  • Буруу хараад хэвтчихсэн байхдаа,нүднийхээ хатсан нуухаа арчиж байтал

    -хайраа уйлаад байгаа юм уу? Гадуур өвчин гарсан байнашдээ. Яаж гарахын бээ??? Би гоё хоол хийж өгөх гээд л байна ш дээ. Өдөржин дуугай сайхан хэвтчих л дээ гэнээ. жич : өнөөдөр мэндэлсэн өдөр минь юм байгаам л даа

  • Би германд байдаг юм, европт корона гуай их газар аваад байгаа болохоор ээж аав маань байс хийгээд л  залгаад яаж байна ийж байна гээд асуугаад л мэдээгээр герман гэхээр л чихээ тавиад л сонсдог. Бараг энд байгаа надаасаа илүү германы талаар мэдээлэлтэй шүү дээ. Нэг өдөр аав залгаад Мигээл Ангелийн мэдэгдлийг сонсвуу гээл залгаж байна гайхаад л айн юун мигээл ангел вэ гэсэн өөдөөс гүэ танай наад германы канцлер авгай гэдийн. Манай Ангела Мэркэлийг харин халтар царайтын Мигээл Ангел болгосон байдаг шүү. Дараа нь аав өө тийншдээ гээд бөөн инээдэм болсон.
  • Хөл хорионы үеэр чинь тэгээд гэртээ юу эсийг хийхэв. Гэрээрээ асуулт хариултын тэмцээн зохиов. Тэгээд хамгийн эхэнд бага дүүгээс Чингис хааны жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? Дүү ч Тэмүжин л гэж байна. За тэгвэл яагаад Тэмүжин гэдэг нэртэй болсон бэ? Дүү: Яагаад гэвэл ммм...(бодож байгаан) аав нь өгсөн болохоор. Бид нар ч бөөн инээдэм болоод дүүгээс дахиад асуулаа. Арай өөр л юм асуугаад байна л даа. Яагаад аав нь тийм нэр өгөх болсон бэ? Дүү: ммм... Яагаад гэвэл... хүүхэд нь болохоор. Ингээд асуулт хариултын тэмцээн түүхийн хичээл болон хувирсан юмдаа.
  • Одоо наад хөгжилтэй явдалуудаа больё тэгэхүү...?

Энэ бүлгэмд би анх өөрт тохиолдсон хөгжилтэй ганц хоёр зүйлээ оруулж байх үед. Эхнэр үгэлдэг байлаа: яагаад болж бүтэхгүй юмаа таньж мэдэхгүй группэд оруулаад байдаг юм бэ....? гээд л. Тэгсэн одоо эхнэр үе үе цочтол, цочтол инээх юм, орилох юм, чарлах юм. Бүр хүнийг цохиж аваад л татаааааад унах юм. Дамаа энэ хорио цээрийн үед битгийлдээ. Ядаж байхад хавь ойроо цохиж инээдэг хүн байгаа юмаа. ОЙЛГООРОЙ. та минь.

  • Цэцэрлэг хурдан орж энэ дээд айлын уйланхай дүрсгүй бацаан эрт унтдаг болоосой билээ. Эс бөгөөс миний амьдралын шөнө бүр хүндхэн байгаад байна. Удахгүй энэ хүү манайх руу цөмөрч орж ирээд бид 2 ханиндаа доод давхар луу цөмрөх шинжтэй.
  • Манай Монголын аарц,адууны мах явж явж нөгөө гаргаж авах гээд сүйд болоод бгаа вакцин нь болж таарнаа.Яанаа.
  • Урьдын сайхан цагт найтахад ерөөдөг байж билээ. Одоо найтаахад хараалгаад, зодуулж байна
  • Танилцъя гэнээ Тэгэхээр нь за гэлээ. Намайг хаана байна гэхээр нь халдвартад байна гэсэн чинь таг шүү
  • Коронагийн намтар:

    Ургийн овог:Сарьсан багваахай

    Овог:вирус

    Нэр:коронавирус

    Хоч:covid_19

    Нас:19

    Найз охин:Итали

    Ex:Хятад

    Краш:Алжир

    Зан төлөв:шалиг

    Дургүй зүйл:Монгол

    Сайн найз:Америк

    Айдаг зүйлс:спирт,гандангийн үрэл

Захирамж зөрчин ажиллаж байсан газрыг торгожээ
Захирамж зөрчин ажиллаж байсан газрыг торгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц