Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Захирамж зөрчин ажиллаж байсан газрыг торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг гаргаад байгаа билээ.

Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг явуулаад байгаа юм. Хяналт шалгалтаар, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд байрлах спорт заал нь захирамжийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийнн арга хэмжээ авч, цаашид захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

Корпорейт: Д.Дагвадорж өрөө захиалсан ч сул байгаа
Корпорейт: Д.Дагвадорж өрөө захиалсан ч сул байгаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.