Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Корпорейт зочид буудалд байрлаж байгаа гэх мэдээллийг гаргасан билээ. Тэгвэл Корпорейт зочид буудлын зүгээс залруулга мэдээлэл гаргажээ.
Залруулга мэдээлэлд "Манай Корпорейт зочид буудал ерөнхий захирал Т.Ганболдын санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд улсын онцгой комисийн шийдвэрийг хүндэтгэн тусгаарлах байраар ажиллаж байгаа. Долгорсүрэнгийн Дагвадоржийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай зочид буудалд байрлаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл учир залруулга хүргэж байна. Мөн Д.Дагвадорж манай зочид буудалд тусгаарлагдах зорилгоор өрөө захиалсан ба захиалгын дагуу сул байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.