Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Zoom-ийн гүйцэтгэх захирал хэрэглэгчдээсээ уучлал хүслээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 29 секунд

Zoom компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эрик Юань тайлбар хэлж байна


Түлхүүр мэдээлэл: 

  • Богино хугацаанд хувийн нууцлал алдсанд уучлал хүслээ.
  • 90 хоногийн хугацаанд зөвхөн нууцлалын асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдлээ.
  • "Zoom"- ыг төрсөн өдөр, шашны арга хэмжээнд хүртэл ашиглаж байна.

Zoom компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал олон нийтийн өмнө тулгараад байгаа хүнд цаг үед богино хугацаанд хувийн нууцлал алдсан тухайд сая сая хэрэглэгчдээсээ уучлал хүслээ.

Zoom нь 90 хоногийн хугацаанд шинэ функц нэмэх байснаа хойшлуулж оронд нь зөвхөн нууцлалын асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх болно гэж Юань хэлжээ.

Ковид-19 вирсний дэгдэлтээс болж олон сая хүн хөл хорионд ороод байгаа. Энэ нь тус апп-ын гэрээсээ ажиллах  онцлог чанарт түлхэц болж байна. Юань хэлэхдээ “Энэ 3 сард Zoom апп-аар өдөр бүр 200 сая хүмүүс видео хурал хийж, төрсөн өдрийн үдэшлэгээс эхлээд шашны арга хэмжээ, тэр ч байтугай Их Британийн Засгийн газрын хуралдаанд хүртэл ашигласан байна. Гэхдээ энэ түгээмэл байдал нь манай компаний хувьд илүү том платформ болон нууцлалын тал дээр илүү сайжруулах шаардлагатайг харууллаа.”

Юань: Бид гэнэтхэн дэлхийн бүх хүмүүс гэрээсээ ажиллаж, сурна гэсэн ямар ч урьдчилсан төсөөлөлгүйгээр энэ бүтээгдэхүүнээ хийсэн.

Zoom нь "бүх уулзалтуудад эцсийн шифрлэлтийг санал болгодог"  гэсэн ташаа мэдээлэлд уучлалт гуйсан бөгөөд энэ нь түүний платформ дахь бүх агуулга зөвхөн оролцогчдод л харагдана гэсэн үг юм. Аюулгүй байдлын зарим мэргэжилтнүүд Zoom-ийн шифрлэлтийн түвшинг хангах чадвартай гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шифрлэлтийн хэлбэр нь тухайн компани өөрийн серверүүдээр дамжуулан зарим мэдээлэлд нэвтрэх боломжийг олгодог байна.

Дэвсгэр мэдээлэл:"Zoom" нь Калифорниа мужийн Сан Хосе хотод төвтэй Америкийн алсын чуулганы үйлчилгээ эрхэлдэг компани юм. Энэ нь видео хурал, онлайн уулзалт, чат, гар утасны хамтын ажиллагааг хослуулсан алсын чуулганы үйлчилгээ үзүүлдэг.

                                                                                                                                                                                                                                                                                                    Эх сурвалж: CNN Business

                                                                                                                                                                                                                                                                                                    Орчуулсан: Н.Мөнхзаяа

Б.Пүрэвсүрэн: Төлөвлөгөөний дэвтэр сар бүрт нэг эрхэм чанарыг төлөвшүүлнэ
Б.Пүрэвсүрэн: Төлөвлөгөөний дэвтэр сар бүрт нэг эрхэм чанарыг төлөвшүүлнэ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.