Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан дөрөвдүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан.
Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан нэгдүгээр сарын 18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн.