Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын үеэр Монгол улсын даян аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний Бөхийн салбар хорооноос гаргасан шийдвэрүүдийг тэргүүлэгч гишүүдэд танилцуулж, Цагаан сарын уламжлалт бөхийн барилдаандаа барилдана гэдгээ илэрхийлжээ.
Мөн барилдах эрхээр хангаж өгөхийг МҮБХ, тэргүүлэгч гишүүдээс хүссэн байна. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал хүсэлтийг хэлэлцээд тодорхой шийдвэрт хүрэлгүй, ирэх баасан гарагт 18:00 цагаас хоёр талын бөхчүүдийг оролцуулан хурлыг үргэлжлүүлэхээр болов.