Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ манай улсад Ковид-19 шинжилгээний оношлуур хандивлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзлаа. 

 

Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов.

Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун  БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад Ковид-19 вирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгдэв. 

                                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Гараа зөв угаах бичлэг: Нян гарын аль хэсэгт үлдэх боломжтойг хараарай
Гараа зөв угаах бичлэг: Нян гарын аль хэсэгт үлдэх боломжтойг хараарай
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.