Гараа зөв угаах нь, ялангуяа корона вирусний халдвар тархалтын энэ үед гараа зөв угааж хэвших нь яагаад чухал вэ? Хэрвээ гараа дутуу угаавал бээлийний будаг хүрэхгүй байгаа хэсгүүдэд вирус, нян үлдэх боломжтойг та харж байна. Ихэнх хүмүүс гараа угаахдаа алга хоорондын хэсгийг цэвэрлээд, үлдсэн хэсгүүдийг орхидог байна. Та ингэхгүйг хичээж доорх зааврын дагуу гараа угааж хэвшээрэй. Хүүхдүүдээ ч мөн заагаарай.
Гар зөв угаах дараалал:
-
Гарын бүх гадаргыг хамрах хангалттай сайн саван гартаа авна.
-
Гарын алгыг хооронд нь үрж саванг сайтар хөөсрүүлнэ.
-
Хоёр гарын хурууны салааг үрнэ.
-
Гарын алгаараа нөгөө гарын ар талыг үрж цэвэрлэнэ.
-
Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ.
-
Эрхийн хурууг гарын алган дотроо эргүүлэн үрнэ.
-
Хумсны завсрыг сайн үрж угаана.
-
Хоёр гарын бугуйг угаана.
Гараа угаах энэхүү дараалал нь нийт 40-60 секунд үргэлжилнэ.