Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: “Хэрэглээ их байгаа учраас утаатай байгаа“ гэж хэлж байгаа хүмүүсийн тайлбарт итгэж болохгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэллээ.

Тэрбээр "Томилогдож байгаа Б.Бат-Эрдэнэ сайдад ажлын амжилт хүсье. Доор чинь байгаа хүмүүс их будилаантай юм байна лээ шүү. Та бодит мэдээлэл авч, өөрөө явж, ажлынхаа гүнд орж ажиллаарай. "Мод үнэтэй байгаа учраас шахмал түлш аваад байгаа. Тийм учраас утаатай байгаа юм. Хэрэглээ хоёр дахин их байгаа учраас утаатай байгаа юм" гэж ард иргэдээ доромжилсон өөрийнхөө албан тушаалаа авч үлдэх гэсэн хүмүүсийн тайлбарт та итгэж болохгүй.

Зөвхөн утаа ч биш, хөрсний бохирдол, ундны усны бохирдлууд бий. Туул гол дагуу барьсан амралтын газрууд ундны усны бохирдолд их нөлөөлж байгаа. Хоёр хөрштэйгээ хамтарч ажиллахад анхаарах хэрэгтэй" гэлээ.

Ж.Ганбаатар: Б.Бат-Эрдэнэ сайд PR-аа багасгаад ажлаа хийгээрэй
Ж.Ганбаатар: Б.Бат-Эрдэнэ сайд PR-аа багасгаад ажлаа хийгээрэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.