З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 09.00 цагаас үргэлжилнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тодруулбал, даваа гарагт эхэлсэн шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, өнөө өглөөний 09.00 цаг хүртэл завсарласан.

Сануулахад, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан. Харин давж заалдах шатны шүүх дээрх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Улаанбаатарт 5 хэм дулаан
Улаанбаатарт 5 хэм дулаан
 
Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!