Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Энхтүвшин: Токиогоос ирсэн 266 зорчигч ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Коронавируст халдварын тархалт улам хүнд болсоор байна. Гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирч байна. Энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Гадаадын 47 орноос 6100 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Гадаад оронд нөхцөл байдал хүнд байгаа учраас Ази тивийн иргэдийг ялгаварлан гадуурхах асуудал их байна. 

Гэхдээ зөвхөн нислэгийн хэлэлцээртэй орнуудаас иргэдээ авчирна. Жишээ нь АНУ, Канад зэрэг шууд нислэг үйлддэггүй орноос иргэдийг авчрах боломжгүй. Зарим улс орон хилийн орох, гарах хилээ хязгаарлаж байгаа учраас дээрх ажлыг зохион байгуулахад бололцоо хумигдсаар байна. 

Нисэх багийн ажилтнууд цөөн учраас хугацааны хувьд ойр давтамжтай тусгай үүргийн нислэг явуулах боломжгүй. Тусгай үүргийн нислэгт явж буй нисэх багийн ажилтнууд мөн адил 21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна. Ойрын хугацаанд дөрөвдүгээр сарын 08-нд БНСУ-аас иргэдээ татан авчирна.

Япон улсад зөвхөн өвчний шинж тэмдэг илэрч буй иргэдэд шинжилгээ хийж байгаа тул манай орноос тавьсан шинжилгээ хийлгэхтэй холбоотой тавьсан шаардлага, хүсэлтийг хангах боломжгүйг удаа дараа мэдээлсэн. 

Иймд Токиогоос ирж буй 266 зорчигчид шинжилгээнд хамрагдаагүй учраас өндөр эрсдэлтэй нислэг гэж хэлж болно. Үүнээс 50 гаруй нь транзит нислэгээр өндөр эрсдэлтэй, халдварын дэгдэлт өндөр улс, орноос ирсэн зорчигчид байгаа учраас ХӨСҮТ-д тусгаарлаж, яаралтай шинжилгээ хийнэ. Гурван өдрийн дараа хэд, хэдэн удаа үлдсэн иргэдэд шинжилгээ хийнэ. Улмаар 21 хоног тусгаарласны дараа гэрт нь тусгаарлах эсэхийг шийдвэрлэнэ.

Тусгаарлах байрны нөхцөл боломжоос шалтгаалж иргэдийг 2-4-өөр нь тусгаарлаж байна. УОК-оос ганц, ганцаар нь тусгаарлах шаардлагыг тавьж байна. Зарим тохиолдолд гэр бүл, асран хамгаалагчтай нь хамт тусгаарлаж байна. Бүх зүйл хяналтанд байна. 

Герман-Москва чиглэлээр ирсэн 20 гаруй зорчигч дутуу нислэгээр миний хүүхэд өөрөө тасалбараа бичүүлээд ирсэн байсан. Хэн ч байсан өөрийн хүүхдээ "Чи даргын хүүхэд учир ирж болохгүй" гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, дараалал дайраагүй. Дүрэм, журмын дагуу ирсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирж байгаа сураг дуулдсан. Одоо онгоцноос бууж байгаа байх” гэв.

Эквадорт гялгар уутаар бүтээж гудамжинд хаясан 400 орчим хүний цогцос олджээ
Эквадорт гялгар уутаар бүтээж гудамжинд хаясан 400 орчим хүний цогцос олджээ
 
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.