УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, шинээр гишүүн томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулж, томилох асуудлыг танилцуулж байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан нь Засгийн газрын хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нь тодорхой үр дүн гараагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар БОАЖ-ын сайдын үүрэгт ажлаас нь огцруулж байна.
БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулж байна" гэв.