АН-ын асуудалтай холбоотойгоор Б.Ганбат тайлбар өглөө.
Тэрбээр "Ардчилсан намынхаа бүлгийг зөв удирдаж ард түмнийхээ дуу хоолой болж, Засгийн газрын хийж байгаа зөв ажлыг дэмжих, чадаагүйг нь зурж өгч байна. С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёрт Ардчилсан нам түй ч хамаа байхгүй. УИХ, УИХ-ын даргад ч гэсэн АН –ын бүлгийн асуудал хамаагүй" гэв. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Гэхдээ С.Ганбаатар, Н.Алтанхуяг Ардчилсан намд элсэж орлоо гэсэн мэдээлэл явсан шүү дээ?
-Хүн болгоныг аваад байдаг ч нам биш. Шалгуур үзүүлэлттэй. Баруун төвийн үзэлтэй нам. Хүн болгон баяжаасай гэж үздэг нам.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж та хоёр цаашид бүлэгтэйгээ хамтарч ажиллах уу?
-Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарын гишүүн байна. Манай шинэ гишүүд сандал суудал хүсэж дарга цэрэг болох гээд байгаад нь уучлал хүсэж байна. Хоёр жилийн дараа зүгшрээд явна. Улсын хууль хамаагүй, дээд шүүх хамаагүй гэж ярьж болохгүй. Бид нар хуультай, АН дүрэмтэй. АН хуралдаж бүлгийн даргын хувьд цөөнх байгаа дээрээ хэн нэгний гар хөл болдог, авилга авдаг нөхдүүдээ шалгуулъя гэж байгаа.
-Бүлгийн дарга албан ёсоор хэн байна вэ?
-Би байна. Тамга тэмдгээ бариад хуралдаад л явж байна. Бүлгийн гишүүд хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын гишүүний ажил тэр шүү дээ. Манай гурван гишүүн Ц.Анандбазар, Н.Номтойбаяр хоёр шиг намаасаа хасагдсан. Н.Ганибал, Ц.Туваан, Ц.Батсуурь гурав хасагдсан. УИХ-ын гишүүн үнэ цэнэтэй. Би буцаад авах гэж байна.