Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: МАН Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх зөвлөгөөг гаднынхнаас авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан нам бол тэргүүн нам. Манай Монголын нийгэм 90 оноос хойшоо ялзарсан. Олон намыг устгах ганцаараа дарангуйлах Назарбеавын хойноос явж байна. Назарбаевын хойноос явах зохион байгуулалттай үйл ажиллагаа өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлж явлаа. Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж өөрийн болгох зөвлөгөөг гадаадынхнаас авч хэрэгжүүлсэн. Монголд байгаа олон намын тогтолцоог устгах, Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлгах зөвлөгөөг гаднынхнаас авсан. Нэг намын дарангуйлал тогтоохын тулд АН-ыг хоёр тамга тэмдэгтэй болгож харагдуулж байна. Энэ нь бичигдсэн зохиолын дагуу явагдаж байна. Хуучин Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа. Одоо Ардын намынхан бичиж байна" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хариуцлага алдсан сайд, дэд сайд, ТНБД-ыг чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хариуцлага алдсан сайд, дэд сайд, ТНБД-ыг чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд