Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээллэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд


БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 65 хоног буюу 10-11 долоо хоногийн хичээл тасарч байна. Энэ хугацаанд бид өөрсдийн нөөц, бололцоогооор цахим хичээлийг зохион байгуулж байна. Дээрх хугацаанд нийт 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргээд байна. Теле хичээлтэй холбоотой давуу тал ч байна, сул тал ч байна.

Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу гэж бодож байна. 

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүй. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээллэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ.

Хэрэв сунгагдвал төгсөх ангийн сурагчдад зориулсан тусгай горимд танхимын давтлага хичээл зохион байгуулах талаар судалж байна" гэв.

Хүүхэд, залуучуудад зориулсан
Хүүхэд, залуучуудад зориулсан "Үнэгүй" онлайн сургалтууд
 
Улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 36,6 сая мал хамрагджээ
Улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 36,6 сая мал хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.