УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан орон нутгийн өмчлөлийн асуудал хуульд тусгагдаж байгаа эсэх талаар асуулаа. Энэ талаараа тэрбээр "Жишээ нь Улаанбаатар хотын утааны асуудал Засгийн газартаа хамааралтай юу, Нийслэлийн ЗДТГ-таа хамааралтай юу. Таван толгой түлш компани аль талдаа байх вэ" гэж асуулаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Улаанбаатар хотын утааны асуудлыг цаашдаа нийслэлдээ байх ёстой гэдэг зүйл яригдаж байгаа. Ирэх хавраас эхлээд түлш тараах зэрэг ажлуудыг хотын захиргаад шилжүүлэх ерөнхий чиглэл гараад бэлтгэл ажил нь хийгдэж байгаа. Яг одоо өвлийн улирал болж байгаа учраас өмнөх тогтолцоог нь эвдэх хэрэггүй гэж үзэж байгаа" гэв.