Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчдийн хүсэлтийн дагуу сахилгын хорооны хурал хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Шүүхийн сахилгын хорооны хуралдаан болж ёс зүйн доголдол гаргасан гишүүдийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын бичлэг өнгөрсөн онд цацагдсан. Уг бичлэгт эдгээр эрх бүхий албан тушаалтнууд ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй үйл явц буусан байдаг.

Харин дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргаад байсан юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Идэр, З.Болдбаатар нар биечлэн оролцсон бол эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй Д.Отгонбаатарын хурал хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг долоо хоног хойшлуулахаар болов.

С.Сувдансондор

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.