Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Ч.Хүрэлбаатар, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар санамж бичигт гарын үсэг зурав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд


Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн-2030 хөтөлбөрийг Монгол Улсад эрчимжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа, түншлэл бий болгох тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр болон Монгол Улсын Сангийн яам хооронд байгуулан Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурлаа.  

Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх, хүртээмжтэй, тогтвортой хөгжил бий болгох нөөцийн хуваарилалт, макро-эдийн засгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр НҮБХХ нь Сангийн яамтай хамтран ажиллах юм. Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн санхүүгийн үндэсний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд НҮБХХ нь Сангийн яаманд дэмжлэг, туслалцаа мөн үзүүлнэ.  

“Төлөвлөлт, төсөвлөлтийн орц болон гарцад суурилсан зарчим, удирдлагын арга барилаас үр дүнд чиглэсэн хөтөлбөрийн төсөвлөлтөд шилжих төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийг амжилттай хийхэд  хүний нөөц, төрийн албаны шинэчлэлийг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг олон улсын туршлага харуулж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр цохон тэмдэглэв.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирж байна
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирж байна
 
Дэлхийн жижиг амьтны мал  эмнэлгийн холбооны 49-р хуралд оролцож байна
Дэлхийн жижиг амьтны мал эмнэлгийн холбооны 49-р хуралд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.