Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байна. 266 зорчигчийн 14 нь нярай хүүхэд байна. 

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ. 

Тус нислэг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 15:50-д буухаар төлөвлөж байна. Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүд бүхий 1284 кг ачаа тээвэрлэн ирж байна. 

Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт 9 хүн мөн МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.

Түүнчлэн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна. 

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК


Д.Эрдэнэбат: АН-аас санаачилсан тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээж авахаас татгалзсан
Д.Эрдэнэбат: АН-аас санаачилсан тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээж авахаас татгалзсан
 
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.