Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Одоо тусгаарлалтад байгаа иргэд тусгаарлалтын хугацааг дуусгасны дараа гарна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцлах чиглэлийг Засгийн газраас УОК-т өгчээ. Үүний хүрээнд онгоцны буудал, хилийн боомтуудад гаднаас ирж буй иргэдээс PCR шинжилгээг заавал авахаар болоод буй юм. Тэгвэл эдгээр шийдвэрүүд хэзээнээс, хэрхэн хэрэгжиж эхлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өмнө тусгаарлалтад орсон иргэд тусгаарлалтын хугацааг дуусгасны дараа гарна. Цаашид гадаадаас ирж буй иргэдийг заавал тусгаарлах шаардлагагүй. Гэхдээ гуравдугаар тундаа хамрагдаж, PCR шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай. Тухайн иргэд гэрийн ажиглалтад тодорхой хугацаанд тусгаарлах ёстой. Энэ нь шууд иргэний хариуцлагатай холбоотой асуудал. Аялаж зугаалж, ажлаа амжуулаад ирж байхад нь дахиад гурав хоногийн тусгаарлаж аль аль талдаа хүндрэл учруулахгүй байх үүднээс харилцан ойлголцож, орчин нөхцлийг бүрдүүлж буй хэрэг юм.

Гуравдугаар тунд хамрагдаж чадаагүй бол учир шалтгаан нь юу байсан талаар урьдчилж тайлбарлаад эрүүл мэндийн байгууллагаас өгсөн дэглэмийг сахих зохицуулалт хийгдэх байх" гэлээ.

Гадаадаас ирж буй иргэдээс онгоцны буудалд төлбөртэй шинжилгээ авна
Гадаадаас ирж буй иргэдээс онгоцны буудалд төлбөртэй шинжилгээ авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд