Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 14 иргэн усны ослоор амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч томилгоожин үүрэг гүйцэтгэж байна.

Баяр наадмын өдрүүдэд /2025.07.10-14/ бүртгэгдсэн 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны 2 нь уруйн үерт өртөж, амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нөхцөл байдалтай танилцсаны дараа холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

-Үерийн аюулаас хамгаалах далан, суваг, шуудуунд тогтмол үзлэг шалгалт хийж, гарц, урсацыг нээх, хяналт тавих,

-Ой, хээриийн түймэр, үер, усны ослоос урьдчилан арга хэмжээг тухай бүрт зохион байгуулах,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, олон нийтийн оролцоог хангах,

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зэргийг үүрэг болголоо.

В.В.Путин: Бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхны төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй
В.В.Путин: Бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхны төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно